Сэтгүүлзүйн шилдэг шүүмжлэгчдийг тодрууллаа

12439459_1011386672249820_396064401712284456_n 12920293_1011386588916495_6670453834378247682_n 12924386_1011386582249829_738668690859514716_n 12963349_1011386585583162_6377610277275777267_n
Хорин жилийнхээ ойг тохиолдуулан зарласан “Сэтгүүлзүйн хөндүүр сэдэв” шүүмжийн уралдаанд ирүүлсэн 20 орчим бүтээлийг гуравдугаар сарын 25-нд Хэвлэлийн Хүрээлэн ойн ёслолынхоо үеэр шалгаруулж шилдгүүдийг тодрууллаа.

Уралдааны дэд байрын шагналыг МУБИС-ийн багш, доктор С.Амартүвшин “2015 оны “БАЛДОРЖ” шагналт бүтээлүүдийн “өнгийг” сонжихуй” шүүмжээрээ хүртсэн бол ТВ-9 телевизийн захирал, доктор Т.Баасансүрэн “Өөр өнцгөөс харж өлгөж тавих ухаан”-аараа гутгаар байрт шалгарав. Түүнчлэн Доктор До.Цэнджав “Монгол маягийн мэдээ буюу “Breaking news”-ийн учир”, сэтгүүлзүйн багш А.Оюунгэрэл, Л.Өнөржаргал нар “Цагийн хүрд хэрхэн эргэж байна” шүүмжээрээ тусгай байр эзэллээ. Тэргүүн байрын шалгуур хангасан бүтээл энэ удаа байгаагүй тул тусгай байр хоёрыг нэмж тодруулахаар шүүгчид шийдвэрлэсэн юм.
Хэвлэлийн Хүрээлэнгийн 20 жилийн ойг тохиолдуулан зарласан эл уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь тухайн нэг сэтгүүлчийн бүтээлийг задлан шинжилсэнээс эхлээд бичлэгийн төрөл зүйл, мэдээний тэнцвэр алдагдаж буй тухай болон ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн шүүмж зонхилж байв. Түүнчлэн сэтгүүлчдийн хэл найруулгын алдаа их болсон, ТВ нэвтрүүлгийн ёс зүй алдагдаж байгаа, цахим орчин дахь гадаад мэдээний орчуулга шаардлага хангахгүй болж, цахим сайтууд бэлгийн хүчирхийллийг хөөрөгдөж байгааг шүүмжилсэн байна.
Энэ удаагийн уралдааныг Дэлхийн Банк ивээн тэтгэсэн бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Эдгээр бүтээлийг  сайтад цувралаар танилцуулах болно.


URL:

Сэтгэгдэл бичих