Сүхбаатарын талбайн нэрийг сэргээлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2013 онд Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилж, Эзэн  Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрлэсэн. Тэгвэл өнөөдөр төв талбайн хуучин нэрийг сэргэлээ. Ингэснээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр өнөөдрөөс төв талбайг Д.Сүхбаатарын хэмээн нэрлэхээр болов.

3317

Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн  хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М. Буяндэлгэрийн танилцуулснаар Их жанжины удам болох иргэн З.Хайдар  2015 онд Захиргааны хэргийн  анхан шатны шүүхэд   нэхэмжлэл гаргасан аж. Нэхэмжлэлийн дагуу 3 шатны шүүх дээр маргаан бүхий тогтоолыг хянан  хэлэлцээд, НИТХ-ын  79 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэн, Их жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг сэргээсэн байна.

 

В.Бат


URL:

Сэтгэгдэл бичих