Төрийн цагдаад халдсан хятадуудаас 100 сая төгрөг авч нутаг буцаажээ

Хэд хэдхэн сарын өмнө барилга дээр ажиллаж байсан хятад иргэд төрийн  хоёр ч цагдааг хэвтэрт ортол зодож, хүнд гэмтэл учруулсан билээ. Төрийн цагдаад халдана гэдэг Монголын төрд халдсан хэрэг. Хуулиар ч ингэж ойлгогдоно. Хятад иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн Ганц худаг дахь урьдчилан хорих төвд хорьж байцааж байсан боловч нэгэн үл ойлгогдох шалтгаанаар тэднийг батлан даалтад гаргасан байна. Түүгээр ч зогсохгүй хэргийг нь хэрэгсэхгүй болгож нутаг буцаажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар батлан даалтад гаргахын тулд 100 сая төгрөг авсан гэнэ. Барьцаа мөнгө болгон авсан энэ мөнгө хаачсан тухай холбогдох албаныхан тайлбар хийгээгүй байгаа юм. Уг нь төрийн цагдаад халдсан л бол ял авч дуусдаг “бичигдээгүй хууль” байдаг. Наад захын жишээ дуучин Р.Дэлгэрмөрөн төрийн цагдаад  гар хүрснийхээ төлөө л хоёр жилийн ял авч байлаа. Энэ бол  ахуйн хүрээнд хүн зодсон хэргээс шал өмнөө утгаар эрүүгийн хэрэгт тооцогддог. Төрд, төрийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь халдсан гэдгээр хүндрүүлэх нөхцөл болдогоороо тэр. Гэтэл төрийн цагдааг ажил үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсных нь төлөө зодож хүнд гэмтээсэн хятадуудыг 100 сая төгрөгөөр “арилжчихсан” гэх юм. Энэ хэрэгт ХЗДХЯ ихээхэн үүрэгтэй оролцсон тухай мэдээлэл сонсогдож л байна. Өөрийн харъяанд ажилладаг төрийн цагдаагаа хамгаалах байтугай зодсон этгээдүүдийг “шаахайг нь үнсээд” явуулчихсан гэнэ дээ. Харин гадуур энэ хэрэг явдлыг гадарласан хүмүүс “Нямдоржийг  чинь хятадын тагнуул энэ тэр гэсэн яриа байдаг билүү, үгүй билүү” хэмээн нэгнээсээ асууж байгаа даг.

Yanaa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих