Б.Насанбаяр ”VS” Э.Цэрэндолгор

43Ариун газарт хоосон орон зай байдаггүй гэдэгчлэн Монголд есөн шидийн шашин, мөргөл, сүм хийд байгуулагджээ. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэгчлэн соёлт газар хориглогдож, хаагдаж явсан шүтлэг Монгол нутагт амь орж улс төр, нийгмийн томчуудыг хуйгаар нь өөртөө урвуулсан тухай мэдээг Цэнхэр үст хэмээгдэх Цэрэн буюу иргэн Э.Цэрэндолгор дэлгэж, эзэн холбогдогч, хүүхэд залуусын оюун бодлыг мунхруулагч, боловсролын системээр наадагчаар БСШУЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр тодроод авсан.

Тэгвэл хоёр бүсгүйн талаарх үзэл бодлын зөрчилдөөний  харьцуулалтыг  “VS” буландаа онцоллоо.

1.Төрийн албанд шат шатаар ахисаар газрын дарга хүртэл хийж үзсэн.

 

 

2. Анх хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолыг хасах тухай асуудлаар олон нийтийн дунд танил болсон.

 

 

3. Мүүнээр дамжуулан нөхөртэйгөө анх гэр бүл болсон гэгддэг.

 

 

4. Асуудал боссон үеэс эхлэн өрөвдүүлэх тактик хэрэглэж ирсэн. Сүүлд гэхэд л Х.Баттулгад би ч гэсэн эх хүн намайг өрөвдөөч гэсэн утгатай ил захидал хүргүүлсэн байсан.

 

 

5. Улс төрд Лу.Гантөмөрийн хүн гэсэн хаягтайгаар явж байгаа. Асуудал босч ирээгүй бол магадгүй их хуралд орохуйц хурдтайгаар карьер нь өсч байсан.

 

 

6. Боловсролын салбарт томоохон шинэчлэл хийж чадсан гэж мэдэгддэг. Түүнийгээ Лу.Гантөмөрийн багийн гавьяа гэж үздэгээ илэрхийлж байсан

 

 

7. Би мүүнд хэзээ ч ажиллаж байгаагүй, буддын шашинтай хэмээн мэдэгдэж байсан боловч Энх тайвны сүм гэгчийг төлөөлж сонинд өгч байсан ярилцлага, энэ тэнд авахуулсан зураг хөрөг нь нийтэд ил болсон.

 

 

8. Нэр төрөө сэргээлгэх гэж шүүхэд өгсөн чинь шүүх Цэрэнгийн гэрийн хаягийг олсонгүй гэж мэдэгдэж үзсэн.

 

 

9. Мүүний хөдөлгөөнийг шашин биш энх тайвны төлөө байгууллага гэж анх сурталдаж байсан

 

 

10. Шударга бусаар хэлмэгдэж, нэр төртэйгөөр ажлаа хүлээлгэн өгсөн гэж үзэж байгаа.

1. “Цэрэнтурс” аялал жуулчлалын компани болон хотын төвд кафе Амсдердам гэх ресторан ажиллуулж явсан хувиараа бизнес эрхлэгч.

 

 

2. Фэйсбүүкээр олны анхааралд анх өртөж эхэлсэн. Нохойтой чаргаар аялах уралдаанд  оролцох гэж санал хураах үеэр Монголчуудын  олонхийн танил болсон.

 

 

3. Рик хэмээх гадаад нөхөртэй

 

 

4. Хэт шаргуу зантай. Энэ асуудалд эцсийг нь хүртэл явна. Насанбаярыг шоронд орох ёстой гэж мэдэгдсээр байгаа.

 

 

5. Улс төртэй холбоогүй цэвэр сэтгэл зүрхний дуудлагаараа явж байгаа хэмээн хэлдэг ч асуудлыг босгож ирсэн он цаг нь сонгуультай жилд таарсан тул итгэхэд хэцүү. Мөн түүнийг Женкогийн хөлсний ухуулагч ч гэж харддаг хүмүүс бий.

 

 

6. Боловсрлын салбараар дамжуулж хүүхдүүдийн тархийг угаах мүүний даалгавартай этгээд гэж Насанбаярыг үздэг.

 

 

7. Нийгмийн үүднээс түүний зарим үйлдэл хэт радикал гэж хэлж болохуйц харагддаг.

 

 

8. ТЕГ, ЦЕГ зэргээр шалгуулна гэж байсан ч шалгалтын үр дүн тодорхой мэдэгдээгүй.

9. Мүүний хөдөлгөөнийг шашин биш “гаж” урсгал гэж зарлаж байгаа.

 

 

10. Насанбаяр ажлаа хүлээлгэн өгсөн нэртэйгээр ажлаа хийсээр байна гэж мэдэгдэж байсан бол сүүлд нь МУБИС-д ажилд орж боловсролын салбарыг аанай л самрах гэж байна гэж хэлж байсан.


URL:

Сэтгэгдэл бичих