Ном 100 жилийн дараа ”эзэн”-дээ эргэн иржээ
Уэбб Жонсон (Webb Johnson) зуун жилийн өмнө Сан Францискогийн номын сангаас авсан номыг эргүүлэн өгсөн байна.
Фрэнсис Хопкинс Смитын “Дөчин минутын дараа” өгүүллэгийн түүврийг 1917 онд Уэббын эмээ Фиби Уэбб (Phoebe Webb) тус номын сангаас уншихаар авч байжээ. Эмээ нь номоо буцааж өгөх хугацаа дуусахаас долоо хоногийн өмнө таалал төгссөн гэдгийг Уэбб 1996 онд тодруулж мэдсэн ч эргүүлэн өгөхөөс эмээсэн байна.
Зуун жилийн дараа номын санг хохиролгүй болгосон Уэбб-д мөнгөн торгууль ноогдуулаагүй аж. Учир нь тус номын сан хугацаа хэтрүүлсэн хүмүүсийг торгох шийтгэлээс чөлөөлөх сарын аянг өрнүүлж байгаа гэнэ.


Эх сурвалж www.wikimon.mn
URL:













