Олныг гайхшруулж буй Бөхийн холбооны Д.Данзангийн яриа

527-1487911501527-1413439151820896651ae26a8b77a221Жил бүрийн цагаан сарын үеэр сар шинийн бөхийн барилдааны билетийг худалдан авах гэсэн иргэдийн дараалалтай холбоотой бухимдал гардаг билээ.

Үүнтэй холбоотойгоор билетийг онлайнаар зарах зэргээр зохицуулалт хийхийг иргэд шаарддаг ч Монголын Үндэсний Бөхийн Холбооны удирдлагууд үүнийг хүсэхгүй байгаа бололтой.
Тэр бүү хэл МҮБХ-ы дэд Ерөнхийлөгч Д.Данзангийн  ”Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага иргэдийн гайхшралыг үнэхээр хүргэж байна. Тэрээр : “Сар шинийн барилдааны билетыг онлайнаар зарах асуудлыг бид судалж үзээд монгол бөхийн үзвэрт тохиромжгүй юм байна гэж үзсэн.Өнгөрсөн 2016 онд хоёр ч компани бидэнд санал тавьж хамтран ажилллах гэж үзсэн, болоогүй.
Аливаа хөгжил дэвшил сайны хажуугаар саар нь бас зэрэгцээд байж байдаг. Монгол бөхийн өргөөнд интернэт WIFI ажилллуулах санал шаардлага байнга тавигддаг.Тэр цацагдаж байгаа хэт богино долгион эр хүний нөхөн үржихүйд сөрөг нөлөөтэй учраас бид хэдэн мянган эрчүүд цугладаг бөхийн өргөнд зохисгүй гэж үзээд нэлээд хугацаанд хориглосон.” хэмээсэн юм.
С.Сарнай

URL:

Нэр: Anonymous Огноо: 25 February 2017
Нэр: Anonymous Огноо: 25 February 2017

DEBIL, HOTSROGDSON UHER.

Сэтгэгдэл бичих