МАН-аас МАХН-д нэгдэх, хамтран ажиллах санал тавьжээ

527-14909473692188УИХ-д 65 суудалтай, эрх баригч МАН-аас Н.Энхбаяр даргатай МАХН-д хамтран ажиллах, улс төрийн эвсэл байгуулах, цаашилбал нэгдэх санал тавьсан бололтой.

Монгол Улсын Шадар сайд асан, МАХН-ын дэд дарга  Ц. Оюунбаатар  “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа энэ тухай : ” МАН-аас хоёр намыг нэгтгэх ард түмэн, олон нийтийн хүсэлт байгаа тул хамтран ажиллая гэсэн санал ирсэн. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, монгол хүн эх орондоо жаргалтай сайхан нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хамтарч ажиллаж болно. Би шууд хэлчихье. Мэдээж өнөөгийн нөхцөлд энэ боломжгүй зүйл. Яагаад гээч.
Өнөөдөр олигархиуд, луйварчид, эх орноо худалдсан нөхдүүдээс салаагүй байхад ард түмний эрх ашгийг илүүтэй хамгаалж буй МАХН-ын хувьд ийм алхам хийж болохгүй. Гэхдээ энэ бол манай намын гишүүдийн ярилцаж гаргасан шийдвэр биш. Би хувь хүнийхээ хувьд ийм байр суурьтай байна. Бусад маань ч ойролцоо үзэл бодолтой байгаа байх .” гэжээ.
sonin.mn

URL:

Tags: ,

Нэр: ЗОЧИН Огноо: 31 March 2017

маны жалижин муу санаатай оффшортонгуудийн нам шд махн харинч цэвэр маны хулгаач нарын санааг ямар мэдэхгүй биш естой муу санаатай лаларууд шүү

Нэр: ЗОЧИН Огноо: 1 April 2017

ЗА МАНЫ ХУЛГААЧУУД ИЧ МАХН НЭР ЦЭВЭР ШҮҮ МАН ГАЗРЫН ХУЛГААЧААР ТОЛГОЙЛУУЛСАН ХУЛГААЧ ОФФШОРТОНГУУД ИХ БУЗАР ЭЛБЭГДОРЖ ХАУС БАЯР ГЭХ МЭТ ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮДЭЭР ДҮҮРСЭН ХҮНИЙ АЛТАН АМЬ НАСААР ТӨРД ОРСОН ГЭЭД БУЗАР НАМ ШД БҮҮ МАХНЫ ТОЛГОЙ УГААХ ГЭЖ ДОЛЬ ЗАН ГАРГААД БАЙ ЛУЙВАРЧИДИЙГ АРД ТҮМЭН БИД Ч МЭДНЭ ЗАЙЛ МАХН ӨӨРСДИЙН ҮЗЭЛ БОДОЛТОЙ ЛИДЕРТЭЙ НАМ ШД ТАНАЙ ОФФШОРТОНГУУДИЙГ БОДХОД

Нэр: Anonymous Огноо: 1 April 2017

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд хэрэггүй.ннэр хүнд нь унаад ирэхээрээ ухаан орсон бололтой.манан гаас салсан тохиолдолд л монгол улс хөгжинө

Сэтгэгдэл бичих