У.ХҮРЭЛСҮХ СҮХБААТАРТ ШИНЭ НЭР ДЭВШИГЧ ТОМИЛООД ИРЖЭЭ

-МАН-ынхан Р.Будыг жийж, Л.Мөнхбатыг оруулж ирэх тохироо хийжээ-

Өдгөө жанжин Сүхийн нутгаас Ч.Улаан, Р.Буд нар УИХ-д МАН-ыг төлөөлж байгаа. Сүхбаатар аймагт Ардчилсан намаас ялалт байгуулж байсан түүхгүй, мөн МАН-ын дархлагдсан гишүүнтэй гээд сонгуулийн нөхцөл байдлаа­раа Увс аймагтай ихэд төстэй юм. Нөгөө талаар Ардын намыг үүс­гэн байгуулагч жанжин Д.Сүх­баатарын өлгий нутаг хэмээн жал­га довны үзэл гаргадаг уч¬раас цэнхэр талын туг мандана гэ¬дэг тун хэцүү нутаг. Түүнчлэн өнгөр­сөн долоо хоногийн амралтын өдрүүдэд МАН-ын Ерөнхий на¬рийн бичгийн дарга У.Хүрэлсүх их жанжны гэхээсээ илүү МАН-ын өлгий нутаг Баруун-Уртад зо¬чилж, ардчилсан сонгууль өгч ирсэн 20 жилийн түүхийг сай­шааж, ирэх сонгуульд энэ хэ¬вээ¬рээ байхыг сануулахаа ч мар­таагүй аж. У.Хүрэлсүх бараг л Сүх жанжны хойд дүрийг тод­руулахаа шахсан юм байх. Юутай ч МАН-ынхан нэгэн цагт хувьс­галын гал дундуур уухайлж байсан Д.Сүхбаатарын нэрээр сонгууль хийж Баруун-Урт хотыг эзлэх бололтой юм даг. Тэгэхээр ирэх сонгуулиар тус аймагт тө¬дий­лөн сонирхолтой сонгууль болох­гүй ч дэвшигчдийн дунд ба¬га ч болтугай уралдаан болох биз ээ.
Ерөнхийдөө энэ аймагт ирэх сонгууль сонирхол багатай болох ч нэг мандаттай болсон учраас хоёр гишүүний нэг нь жийгдэж, МАН-аас шинэ гишүүн гарч ир¬нэ гэсэн баттай эх сурвалж байгаа учраас бас чиг анхаарал хандуулмаар. Саяхан хоёр на¬мын бүлэг сонгуулийн хууль дээр 48:28-ын харьцаан дээр то¬хирч, мажоритар давамгайлсан хо¬ли¬мог тогтолцоогоор явна гэж хуваарь хийсэн учраас хоёр ман­даттай Сүхбаатар аймаг ганцхан мандаттай болсон юм. Тиймээс МАН өдгөө УИХ-д суу­гаа хоёроосоо нэгийг нь жийх хэрэг гарцаагүй тулгарч байгаа юм. Энэ талаар МАН дотор нь сонирхвол Р.Будыгаа жийх бо¬лолтой юм. Харин Сүхбаатар тийш чих тавибал мөн Р.Буддаа ам муутай юм. Тэгэхээр ирэх сонгуулиар Р.Будад намаас нь ч мандат олдохгүй, иргэд нь ч итгэл хүлээлгэхгүй учраас Н.Энхбаярыгаа дагаад цэнгэх үү яахав л болох дог. Ч.Улааны хувьд 48:28 харьцаагаар сонгуульд орж байгаа тохиолдолд мажоритар талбайд ч хүч үзсэн болно гэх. Хэрвээ энэ талбайд залуучууддаа өвдөг шороодвол пропорциональ талбайд намынхаа нэрээр гараад ирэх тохироо ч байгаа юм байх. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сая Баруун-Уртад морилохдоо тус аймгийн намын үүрийн дарга Л.Мөнхбатыг илт сайшааж бай­жээ. Тэрчлэн МАН-ын генсек “Нам улс төрийн хүчнүүдийн бод­лого бол мэдээж эх орон ард түмнээ хөгжүүлэх байдаг. Гэхдээ энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд бид орон нутгаас өөрийн гэсэн төлөөлөлтэй байх учиртай. Тэгж байж сая бодлого хэрэгждэг. Тий¬мээс Л.Мөнхбат шиг хүмүүс би¬дэнд хэрэгтэй” гэж түүнийг илтэд пиардаж байснаас харахад МАН-ынхан сонгуулиар Р.Будыг жийж, Л.Мөнхбатыг оруулж ирэх нь тодорхой болжээ. Сүхбаатарчууд ч энэ тухай ярьж байна.
Гэтэл шинээр горилогсдын нэр Сүхбаатар аймагт эртнээс дуулд­сан. Одоогийн байдлаар ми¬ний дээр өгүүлэгч МАН-ыг орон нутагт санхүүгээр ба¬зааж ирсэн, аймагтаа МАН-ыг удаа дараа ялахад ихээхэн хувь нэ¬мэр оруулсан “Одкон” холдин¬гийн захирал Л.Мөнхбат бол пропорциональ ч тэр, мажоритар ч тэр аль ч талбайд хүчтэй өрсөл­дөгч юм байна. Өөрөөр хэлбэл Ч.Улаан¬тайгаа үзсэн ч ганцхан мандатаа өвөртөлчихөж мэдэх эр гэнэ. Унасан ч Р.Будынхаа өм­нүүр пропорцониаль талбайд гарч ирэх магадлал өндөр ажээ. Угаасаа өнгөрсөн хугацаанд улаан туг мандуулж ирсэн тус аймагт Ардчилсан намаас “Мо­нос фарм” трейдын захирал Л.Эр­дэнэчимэг хүч үзэхээр то¬хи¬роо хийчихсэн гэдгийг эх сур­валж дуулгав. Хамгийн гол нь нэг­дүгээрт Сүхбаатар аймагт цэн­хэр туг хатгах боломжгүй, нө¬гөө талд МАН-тайгаа тойргийн то¬хироо хийчихсэн учраас Ч.Улаа­ны аманд Л.Эрдэнэчимэг хэ¬мээх хөрөнгөлөг бүсгүйг өгч бай­гаа ажээ. Яахав, Ардчилсан намынхан тэртэй тэргүй өөрс¬дийнхөө талд байхгүй той­рогт Л.Эрдэнэчимэгийг өгч өвдөглүү¬лэх нь. Намдаа багагүй хөрөнгө хаяж үйл ажиллагаанд нь олон жил идэвхтэй гүйсэн энэ бүсгүйг хоосон орхилтой биш дээ. Той¬рог өгсөн болж хуурч байгаа хэрэг. Түүнээс биш Сүхбаатар гэдэг аймгийг хоёр хүчин аль хэдийнэ тохиролцчихсон шүү дээ. Тэгэхээр Л.Эрдэнэчимэгийн хувьд бол хайран мөнгө, цаг зав гэж хэлэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.
Бусад аймгийг бодоход ямар ялалт ирэх нь тодорхой байдаг Сүхбаатарт гуравдагч этгээдүүд ч сонгуулийнхаа буйрыг малтаж, нүхээ хайн гүйж байгаа сураг бий. Тэр нь Иргэний зориг намаас нэрээ дэвшүүлэхээр зэхэж буй М.Зоригт гэнэ. М.Зоригтын хувьд Сүхбаатарчуудад таалагдах гэж ихэд хичээх болсон гэнэ. Тэр­¬бээр аймгийн Боловсролын газарт багагүй өглөгийн гар сунгахаас эхлээд өнгөрөгч зун хоёр ч удаа задгай шоу хийгээд авчээ. Гэхдээ М.Зоригт орой болгон үнэгүй шоу хийсэн ч МАН-ыг үүсгэн байгуулагч Сүх жанжны нутгийнхан цаашаа л гэх байх. Дээрх мэдээллүүдээс харж байхад Сүхбаатар аймаг ирэх парламентад намаас, ард түмнээс гээд хоёр төлөөлөлтэй болох нь. Тэр хоёр төлөөлөл нь мэдээж, Ч.Улаан, Л.Мөнхбат хоёр. Энэ хоёр төлөөлөл маань мажоритар талбайд ард түмний саналаар өрсөлдөөд унасан нэг нь намын нэрээр ороод ирэх юм байгаа биз.

С.БАЯР


URL:

Сэтгэгдэл бичих