Ер бусын сонин ресторанууд

Токио хотын оршин суугч эмэгтэй Секаи Кобаяси 2015 онд өөрийн рестораныг нээжээ. Мөнгөгүй байсан ч хүссэн хүн бүр энэ ресторанд хооллож болох гэнэ. Учир нь тус рестораны гал зууханд 50 минут ээлжээр ажиллаад, хөлсөнд нь тохирох хоолоо авдаг байна.

Энэ зоогийн газар нь ресторанд хооллонгоо мөнгө үрэхгүй байх боломж олгодогоороо оюутнуудын дундих нэртэй байдаг аж.

АНУ-ын “Big Texan Steak Ranch Amarillo” ресторанд хоёр килограммын стэйк үнэ төлбөргүй идэж болно. Харин үүнийг нэг цагийн дотор л идэх ганцхан болзол тавьдаг бөгөөд эс бөгөөс хоолныхоо үнийг төлөхөд хүрдэг байна.

Амстердам хотын «Eenmaal» ресторанд бүх ширээг нэг үйлчлэгчид зориулан зассан байдаг аж.Үйлчлүүлэгчдийн ихэнх нь ганцаараа хооллох дуртай хүмүүс байдаг аж.

Финляндын Лапланди мужид байдаг Кеми коммунд дан ганц мөс, цасаар барьсан ресторан ажилладаг гэнэ.Эндхийн температур нь хасах 5 градус юм.Үйлчлүүлэгчдэд алгана загас, цааны мах, цангисаар хийсэн финийн уламжлалт хоолыг санал болгодог байна.Ресторан зөвхөн өвлийн улиралд ажилладаг учир жил бүр шинээр барьдаг аж.

Дубаин “Бурж Халиф” цамхагийн оройд байрлах ресторан Гиннессийн номонд бичигджээ. Ресторан 122 дугаар давхарт байрлах бөгөөд газраас дээш 422 метр. Энэ нь дэлхийн хамгийн өндөрт оршихресторан юм.

Дорно дахины тулааны урлагийг шүтэн бишрэгчид Нью-Йоркийн “Нинжа” ресторанд орж болно. Эндхийн байдал нь дундад зууны үеийн японы тосгоныг санагдуулдаг байна. Харин үйлчлүүлэгчдийн ширээнд газар доорхи муруй хонгилоор явж очно. Тулааны бүрэн зэвсэгтэй, нинжа нарын хувцасөмссөн үйлчлэгч нар үйлчилдэг байна.

Финийн Ииссалми гэдэг жижиг хотын «Kuappi Iisalmi» ресторан дэлхийн хамгийн жижигхэн ресторан юм. Энд ердөө ганцханжижиг ширээ, хоёр сандал байдаг байна. Тиймээс энд хооллох гэвэл урьдчилан захиалга өгөх хэрэгтэй гэнэ. Рестораны талбай нь 8 орчим хавтгай дөрвөлжин метр бөгөөд үүний тал нь гал зуух, З,6 метр нь хоолны танхим байдаг аж. Энэ сонин зоогийн газар төмөр замын буудлын орхигдсон шовгор мухлагт байдаг байна.

Хятадын «Rising Sun» ресторанд үйлчлүүлэгчдийг үйлчлэгч нар руу хашигарч, тэдэн рүү аяга юмуу таваг шидэх, эсвэл зүгээр л цохиод авахыг зөвшөөрдөг аж. Харин ийм эрээ цээргүй авирласныхаа хариуд тусад нь мөнгө төлдөг аж. Үйлчлүүлэгч дунджаар 50-аас 300 хүртэл юань төлнө.Энэ нь 8-50 ам.доллар гэсэн үг юм.

Эмэгтэй хүн бүр өөрийгөө гүнж хэмээн харагдуулахыг мөрөөддөг. Токиогийн “Гүнжийн зүрх” гэдэг ресторан ийм боломж олгодог байна. Үйлчлүүлэгч бүсгүйчүүд хаан ширээнд заларч, титэм өмсөх бөгөөд харин рестораныхан гэрийн үйлчлэгч эмэгтэйн хувцас өмсөнө. Энд сул суудал гэж бараг байдаггүй гэнэ.

Бангкокийн «Hajim» ресторанд үйлчлэгч байдаггүй гэнэ. Танхимаар явдаг роботууд тэднийг амжилттай орлодог байна. Робот нь захиалга авдаг төдийгүй, үйлчлүүлэгчийн хүсэлтээр дуу дуулах юмуу бүжиглэдэг байна.

Нью-Йоркийн “Eat” ресторанд баасан болон бямба гарагт чив чимээгүй байх горим үйлчилдэг байна. Энэ өдрүүдэд үйлчлүүлэгчдийг ярилцахыг хатуу хориглодог аж. Зөрчил гаргагчийг шийтгэж, рестораны дэргэд байдаг мухлагт хоолыг нь гүйцээж идүүлэхээр явуулдаг байна.

С.Инда

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих