У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах аянд АН, МАН хамтран нэгдээд байна
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хаврын чуулганаар АН, МАН хамтран оруулахаар төлөвлөөд байгаа. Төлөвлөгөө ёсоор бүтэхгүй бол шүд сугалах арга буюу 1-2 сайдыг нь солих арга хэрэглэхээр зэхээд байгаа. Шүд сугалах аргыг хэрэглэх юм бол хамгийн түрүүнд кабинетыг орхих сайд нарын тэргүүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ороод байгаа. Дараа нь БСШУС-ны сайд Ц.Цогзолмаа. Тэднийг унагахын тулд АТГ-ыг ашиглаж байгаа.
Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ”Өнөөдөр” сонинд Ч.Хүрэлбаатарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Хотгор шанагын нүүрсний ордын хувиас БНСУ-ын иргэнд зарсан байж болзошгүй тухай бичиж байв. Энэ талаар АТГ-аас тодруулахад уг хэрэгт Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг гэрчээр дуудаж тайлбар авсан гэдгийг хэлж байна. АТГ ч бай, цагдаа ч бай эхлээд гэрч, дараа нь сэжигтэн тэгээд яллагдагчаар татдаг болсон болохоор Ч.Хүрэлбаатарыг шоронд түр саатуулах эсэх нь суудлаа өгөх эсэхтэй нь шууд хамааралтай болж байх шиг байна. Үүнээс гадна түүнийг “намнах”-аар шийдсэн улс нь Энэ дагуу “Цензургүй” Мөнхбаясгалан. Тэрбээр өөрийн баг болон хэсэг бүлэг сэтгүүлчдийн хамт намнах ажиллагааг эхлүүлээд байгаа гэдгийг эх сурвалж хэлсээр байна.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаа АТГ-т шалгуулахаар өгсөн. Энэ дагуу АТГ-аас Ц.Цогзолмаа сайдыг сонирхлын зөрчил үүсгэсэн эсэх асуудлаар шалгаж байгаа юм билээ. Ямартай ч гэм буруутай эсэх нь цаг хугацааны асуудал. Харин тэрхүү цаг хугацаа нь Засаг огцруулахтай огтлолцохгүй бол эвгүйтэх нь тодорхой болоод байна.
Ямартай ч АН, МАН хамтран У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах аянд нэгдээд байна. Харин огцруулах тогтоолын төсөл хэн гишүүний бланкан дээр гарч, түүн дээр нь хэн хэн гишүүн гарын үсэг зурах нь сонин…
Dorgio.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Хүүкд хичнээн их итгэлээ дэ. Тэгтэл манай салбарын сайдаар балай сэтгүүлч хүүхэн тавиад самарч дууслаа. Тэр нь нэг яамыг хогоор дүүргэж байна дөө. Хүний нөөц хүүхнийг эмийн тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр тавьж, эмийн бизнес хийхнээ. Эмчийн сайхан мэргэжлийн хэрэг ч алга до. Аса аваргын доодхыг долоогч Лагшма гэж хүүхнийг авчраад шууд ахлах мэргэжилтэн болгохыг харлаа – яаманд олон жил хоёргүй сэтгэлээр ажилласан хүмүүсийг аймар доромжилж байгаам шүү. Ийм мэт эрүүл мэндийн яам биш эмсийн хүрээлэн болгож байна. Олон түмний эрүүл мэндийг улдаа гишгэсэн Хүүк, Сарангэрэл авгайгаа аваад далдар