СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭС АМЬТАНД ИДЭГДСЭН ХҮЙС ТОДОРХОЙГҮЙ УРАГ ОЛДСОН БАЙНА
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны Хангайн 30-р гудамжинд дугуй засварын ойролцоо төрөөд удаагүй байдалтай ураг хаясан мэдээлэл иргэнээс цагдаагийн албанд иржээ.
Иргэний мэдээллийн дагуу цагдаагийн албаныхан шуурхай ажилласан бөгөөд тус газарт 50 см урт, баруун гар, цээж, хэвлийн хэсэг амьтанд идэгдсэн хүйс тодорхойгүй ураг олдсон байна. Цагдаагийн байгууллагаас ургийг хаясан эцэг эх, холбогдох хүмүүсийн талаарх мэдээллийг нарийвчлан шалгаж, хайж байгаа гэв.
URL:





