Prius-30 автомашины баттерей дэлбэрчээ

fc2656c09a488e95bb2e053014b10d57Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 18-нд нийслэлийн Баянгол дүүргийн 10-р хорооны нутагт дэвсгэрт машин шатлаа гэх дуудлага иржээ.

Онцгой байдлын аврагчид хэргийг газар ирэхэд Prius-30 автомашин болон хажуугийн машинууд шатан гал гарч байхад яаралтай арга хэмжээ авч, галыг унтраажээ. Галын осол гарсан талаар зарим эх сурвалжуудын мэдээлснээр Prius-30 маркийн машины баттерей дэлбэрч гал гарах эхлэлийг тавьсан аж.  Үүний улмаас гал гарсан машины хажууд байсан өөр нэг машин шатжээ.

Тиймээс иргэд, жолооч та бүхэн машиныхаа эд ангийг сайтар шалгаж, аюулгүй байдлаа сайжруулан өөрт болон бусдад эд материалын хохирол учруулахаас сэргийлэхийг холбогдох албанаас анхааруулж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих