Б.Хурц ерөнхий нягтлангаа халжээ

АТГ-ын халаа сэлгээ үргэлжилсээр байна.
Тус газрын дэд дарга Б.Хурц өнгөрсөн баа­сан га­рагт АТГ-ын ерөн­хий нягт­лан бодогч Ч.Оюун­сүрэнг үүрэгт аж­лаас нь чө­лөөл­жээ.
Харин ерөнхий нягтлан бодогчийн оронд мөн л танил талаа ажилд авч байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.
Ямартай ч АТГ-ын албан хаагчид бүрэлдэхүүнээрээ солигдох нь нэгэнт тодорхой боллоо. Гэхдээ Н.Ганболд, Б.Хурц нар хэдий хугацаанд өөрчлөлт хийж, хэзээнээс авлигалтай тэмцэж эхлэх нь тодорхойгүй байна.
Н.Ганболд, Б.Хурц нар ингэж байхаар ер нь АТГ-ын бүх ажилтныг нэг мөсөн халах шийдвэр гаргаад, оронд нь өөрсдийнхөө хүнийг томилчихмоор юм. Ингэ­вэл ядаж цаг хугацаа хэм­нэх юм даа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих