Роберт Де Ниро эхнэрээсээ салжээ
Холливудын жүжигчин Роберт Де Ниро эхнэр Грейс Хайтауэрээсээ салсан тухай New York Post сонин мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, хосууд хэдийнэ хамтдаа амьдрахаа больсон бөгөөд удахгүй албан ёсоор гэр бүлээ цуцлуулах гэж буй аж.
Де Ниро болон Хайтауэр нар 20 гаруй жил хамт амьдарсны эцэст ийнхүү салахаар болжээ.
Хосууд өмнө нь хоёр жил хамт амьдарсны эцэст салж байсан ч төдөлгүй эргэн нийлсэн билээ. Чингээд 1998 онд хүү Эллиот нь харин 2011 онд охин Хелен нь мэндэлжээ. Өнгөрсөн 10 сард Де Нирод тэсрэх бөмбөг бүхий илгээмж ирж байсан юм. Иймэрхүү төрлийн тэсрэх бөмбөгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, тэрбумтан Жорж Сорос нарт мөн илгээж байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:




