“Монгол Алтайн Барагшун” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо
НМХГ-ын утсанд ирүүлсэн иргэний гомдол ирсний дагуу Монгол Алтайн Барагшун ХХК-ний Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт шалгалт хийсэн байна.Шалгалтаар Шинэ эм хэрэглээнд гаргах шаардлага нөхцөлийг зөрчиж улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан, үйлдвэрийн барилга нь зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ажлын байранд үйлдвэрлэл явуулж, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй зэрэг зөрчил илэрлээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу БГД-ийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй Монгол Алтайн Барагшун ХХК-ний үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
FACT.MN
URL:





