Эрээний гудамж эль хуль
Сүүлийн 20 гаран жил эл газрыг чухамдаа монголчууд л санхүүжүүлж байв. Үйлдвэрлэгч орны хувьд хятадын эрээн хотод тодорхой хувь нэмэр оруулсан нь манай ганзгын наймаачид. Алс бөглүү тосгон байсан газар алаг эрээн үзэмжит хот болсон нь нүдэн дээр ил. 10 н алхмын наана монголын томоохон боомтын нэг замын үүд бахь байдгаараа байсаар л. Харин өнөөдөр дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлын сүүдэрт дайруулсан уг хот эзэнгүй айл шиг болов. Манайхан л энэ хотыг асран тэтгэж хөл хөдөлгөөн, дуу шуу, өнгө үзэмж оруулдагдаа. Хил гаалийн хорио цээр тавигдаж хурдан очих юмсан гэх хүмүүс байхад энэ чигээрэй бид эндээ өөрсдөө чадна гэх нэг нь ч байна. Гэхдээ манайхан эрээнд ээлтэй байдаг.
Б.Жхргалсайхан
URL:














