Эмчилгээ хийлгэж байгаад оргосон хоригдлыг олоогүй байна
2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчимд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан хориглол О оргосон хэрэг гарсан билээ. 5,5 жилийн ял авсан тэрбээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт диализийн аппаратын эмчилгээ хийлгэж байхдаа оргосон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Хоригдол О нь бөөрний дутагдал оноштойгоор 7 хоногт тогтмол хоёр удаа диализийн аппаратад орж эмчлүүлдэг байсан аж.
URL:





