А.Амбасэлмаа: 8-15 насны гурван монгол хүүхэд КОВИД19-өөр өвчлөөд байн

 15896219835ebfb4df6426f
ЭМЯ-аас цаг үеийн мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт шуурхай удирдлагын албаны дарга А.Амбасэлмаа ”Энэ сарын 14-нд Алтанбулаг боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс 37 коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 135 болсон. Бид хилийн боомтоор орж байгаа иргэдийн шинжилгээг аль болох түргэн авч, халдвартай иргэдээ хурдан ялган хавьтлыг тодорхойлох ажлыг шуурхай хийж байгаа. Эдгээр иргэд маань Төв аймгийн харьяаны гурван сувилал болон Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт мөн тусгаарлагдсан байгаа.

ОХУ-аас ирсэн иргэдийн 70-80 хувь нь оюутнууд бий. Мөн батлагдсан тохиолдлын дийлэнх нь 16-25 насны оюутнууд, залуучууд байна. Түүнчлэн орж ирсэн иргэдээс 8, 12, 15 настай хүүхдүүд бас халдвар авсан байна. 33-57 насны 4-5 хүн байна. Биеийн байдал хөнгөн. Хөнгөн балархай буюу нууц үеийнхээ төгсгөлийн шинж тэмдэг бүрэн илрэхээс нь өмнө илрүүлсэн байна.

Өмнө нь эдгэрээд гарсан хоёр хүүхэд бол Турк хүүхдүүд байсан. Харин анх удаа монгол хүүхэд халдвар аваад байна. Өвчтөнүүдийг тусгаарлахдаа Зоонозын төвтэй хамтарч байгаа. Тэгээд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж байна. Бүх зүйл хяналтад байгаа тул иргэд айж сандарч, тэвдэлгүйгээр дархлаагаа унагахгүй байх хэрэгтэй. Харин амны хаалтаа зүүж, айл хэсэхгүй, гараа сайтар угаах зөвлөмжөө ягштал мөрдөх хэрэгтэй байна” гэв.


URL: