Трамп: Украины асуудлыг шийдвэрлэх нь Ойрх Дорнодынхоос ч хүнд байж магадгүй

17598851991455573АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины хямралыг зохицуулах нь Израиль–Палестины мөргөлдөөнийг шийдвэрлэхээс ч илүү хүнд даалгавар байж болохыг хүлээн зөвшөөрөв.

Тэрээр Канадын Ерөнхий сайд Марк Карнитай хийсэн уулзалтын үеэр: “Үүнийг шийдэхэд амархан байх гэж бодсон, гэхдээ энэ нь магадгүй Ойрх Дорнодоос ч илүү хэцүү зүйл болж таарлаа. Ойрх Дорнодын хувьд юу болохыг харъя,” гэж хэлжээ.

Мөн тэрээр: ”Орос, Украинтай холбоотой зүйлс өрнөж байна,” хэмээн тодорхой мэдээлэл нэмэлгүй дурдсан байна. Трамп Украины мөргөлдөөнийг “галзуу зүйл” хэмээн тодорхойлоод, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “маш сайн ойлголцдог” гэж бардамнан өгүүлжээ. Гэсэн хэдий ч тэрээр Путины талаар “би түүнд сэтгэл дундуур байна” хэмээн нэмж хэлсэн байна.

Н.Отгончимэг

Эх сурвалж: tass.com


URL: