Э.Н, Э.Г нарыг “хамжигчаар хамтран оролцсон” болгон яллах дүгнэлтийг өөрчилж, цагдан хорьжээ
Хоёр хүний амь хөнөөсөн гэх Д-д холбогдох хэргийг прокурорт буцаасан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас:
- Яллагдагч Э.Г-г бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”
- Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Тэднийг өмнө нь хохирогчоор тогтоогоод байсан юм. Прокуророос Э.Г, Э.Н нарыг яллагдагчаар татаж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс Э.Г, Э.Н нарыг цагдан хорих үндэслэл байгаа болох нь прокуророос танилцуулсан баримтуудаар нотлогдож байх тул 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
URL:




