Энэ арваннэгдүгээр сард монголчууд хоёр удаа бүх нийтээр амрах юм.
Тодруулбал, Их эзэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн өдөр буюу “Их эзэн Чингис хааны өдөр” 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож байна. Энэхүү өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тэмдэглэдэг.
Мөн Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсыг тунхагласан “Улс тунхагласны баяр” арваннэгдүгээр сарын 26-нд тохионо.
Энэ хоёр өдөр бүх нийтээр амрахаар хуульчилсан билээ.
URL: