МАН-н Их хурал ирэх амралтын өдрөөр Буянт Ухаа спорт цогцолборт болно

e0cdc353725458093444c8e5e5a8befeМАН-ын их хурал ирэх амралтын өдрүүдэд болно. Их хуралд намын шат шатны хороод, үүрээс сонгогдсон 2255 төлөөлөгч оролцохоор бүртгэсэн байна.

МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаас товлосны дагуу тус намын 31 дэх Их хурал энэ бямба, ням гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Урьдчилсан байдлаар Их хурлаар намын дарга сонгон, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчлэх юм. Мөн намын шинэчилсэн дүрмээ баталж, дээд шүүхэд хүргүүлнэ.

Ташрамд дурдахад, МАН-ын даргын сунгаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар өрсөлдөхгүйгээ мэдэгдсэн.

Харин албан бус байдлаар намын даргад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байгаа юм.


URL: