Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв үр дүнтэй ажиллаж чадах уу

new_e6443c67947c174e7c06e411d90938a5f340e7baЗасгийн газрын бодлогын хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, орчныг сайжруулах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л “Баялгийг маань зөөгөөд дууслаа” гэж ойлгох нь элбэг. Гэхдээ хөрөнгө оруулагчдаа хөөж, зодож, тэр байтугай шоронд хийдгээрээ алдартай, уул уурхайгаас өөр “мөнгө та­тах” олигтой салбаргүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй манай улсад тус төв үр нөлөөтэй ажиллаж чадах, эсэх нь анхаарал татаад буй.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсад 50 гаруй тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн ч үүний 80 орчим хувь нь зөвхөн уул уурхайн сал­барт хамаарч буй. Тэгэхээр бид үүнээс өөр дэд бүт­цэд анхаарал хандуулж, хөрөнгө оруулагчид­тай нөхөрсгөөр хамтарч, тэдэнд эрх зүйн таатай орчин бүрдүүлж чадсан, эсэх нь тун эр­гэл­зээтэй. Тус төвийн нээлтийн үеэр Тэр­гүүн ша­­дар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энх­баяр “Монгол Улсын эдийн засгийг хурдас­гах, тэлэх, экспорт болон ажлын байр нэмэг­дүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх зэрэг олон асуудал хөрөнгө оруулагчтай шууд холбоо­­­той. Хө­рөнгө оруулалтын нөхцөл бай­дал өнөөдөр сайн­­гүй байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын хө­­­рөнгө оруулагчидтай харилцаа, хууль, эрх зүйн орчин ямар байсныг Засгийн газар дүгнэ­сэн. Улмаар тэдэнд таатай орчин бүрдүү­лэх эрх зүйн томоохон өөрчлөлт хийхээр ажил­­­­­лаж байна” гээд үүнд хувийн хэвшлийнхний дэмжлэг ­­­­чухлыг онцолсон юм. Түүнч­­­лэн ирэх хав­­­­рын чуулганаар Хөрөнгө оруулал­тын ту­­­хай хууль (2013)-д нэмэлт, өөрчлөлт оруу­лах ту­­­­­хай болон Худалдааны тухай хуулийн төс­лийг хэлэл­­­цэхээр төлөвлөсөн байна. Урт нэр­тэйэ л төв нь хө­­­­­­рөнгө оруулагчдад шаардлага­тай хууль, эрх зүйн мэдээллийг нэг цэгээс хүр­гэх, шинэ мэ­дээ­­­лэл, туршлага солил­­цох, сур­­галт, се­­­ми­нар зохион байгуулах, ил тод байд­лыг хан­гах, аливаа маргааныг шүүхийн шатанд хү­рэ­­­хээс нь өмнө са­­нал, гомдлыг хүлээн авч, шийдвэр­­лэ­­­­­хэд дэмжлэг үзүүлж ажиллах юм гэнэ лээ.

Бизнесийн харилцааг зохицуулж буй 200 га­руй хууль өнөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 40 орчим нь хөрөнгө оруулал­­тын үйл ажиллагааг хязгаарласан агуулгатай. Тус харил­­цааг зо­­­­­хи­цуулах зорилт бүхий, 15 удаа нэмэлт, өөрч­­лөлт оруулсан Хөрөнгө оруулал­тын ту­хай хууль одоо­гоос хоёр жилийн өмнө Гадаа­дын хөрөнгө оруулалтын тухай хууль болж зү­сээ ху­­вир­гах шахсан. Тухайн үед гишүүд Гадаад ху­­дал­дааны Үндэсний зөвлөл байгуу­лах, тэд­­­­гээр нь хөрөнгө оруулалтын хувь хэм­­жээ, босго, тогт­­­­­­­­воржуулалтын гэрчилгээ, гэ­­рээ, мар­­­­­гаан­­тай холбоотой асуудлыг хариуцах нь зүйтэй, ма­­­най ул­­сад хөрөнгө оруулалт хийх үнийн дүн­­­­­гийн босго заагаагүй, энэ нь салбар бүрд ха­­­рил­­­­­­цан адилгүй учраас нэгдсэн босго байх зохимж­­­­­­­­гүй зэрэг байр суурь илэрхийлж байв. Гэтэл үү­­­­нээс хойш байдал төдийлөн дээрдсэнгүй.

Дэлхийн банкнаас мэдээлснээр Монголд гур­­­­ван хөрөнгө оруулагч тутмын нэг нь гэрээ зөр­­­чигдсөнөөс болж хөрөнгө оруулах шийдвэ­­­­рээсээ буцдаг аж. ХЗДХЯ-ны судалснаар хө­­­­­рөнгө оруулагч өөрт холбоотой маргаан, гомд­­­­лоо шийдвэрлүүлэ­­­­­­­­­­­хэд дунд­жаар 6.2 жил зарцуулдаг гэнэ. Түүнчлэн Монголд хийсэн хө­­­рөнгө оруу­­­­­­­­­лалттай холбоотой гомдлын 75 хувь нь шийд­­­­­­­­­­­­вэр­лэг­­дээгүй төлөвт гацсан байна. Энэ та­­­­­­­­­­­лаар “Business.mn” сай­тад бич­­­­сэнч­­­­­­лэн “ХЗДХЯ-наас мэ­­­дээлс­­­­­­нээр хө­­­рөнгө оруулагчийн гарга­сан гомд­­­лыг шийд­­­­­­вэр­­лэх­дээ Монгол Ул­­­сын шүүх дунд­­жаар 6.2 жил зар­­цуул­­даг бөгөөд 16 жил шүү­­­­­­­­­­­­хээр явсан тохиол­долч байдаг аж. Мөн 2018-2023 онд нийтдээ 69 гомдол ирүүлснээс 54 нь ший­­дэг­­­дээ­гүй байна. Мон­гол дахь АНУ-ын Эл­чин сай­­дын яамны Эдийн за­­­­­саг, арил­жааны хэлт­­­сээс бэлтгэсэн “Мон­­­гол Улсын 2024 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-д бич­­сэ­­нээр Тат­­варын алба болон бусад төрийн за­­хир­­­гааны бай­­­­гууллагын маргаан шийд­­­вэрлэх чад­вар­гүй, хүсэл эрмэлзэлгүй ужгирсан ханд­­лага нь өмчийг шууд бусаар албадан хураах эрсдэл үүс­гэж байгаа талаар хөрөнгө оруулагчид дурд­жээ. Мөн шүүгчид татвар, бизнесийн маргаан шийдвэрлэхээс зайлсхийдэг, шүүх ажиллагааг сунжруул­­­­даг, шийдвэр гарсан ч хэ­­­рэг­­жүүлэх гэ­­­сээр бай­­тал маргааны нөгөө тал хө­­рөн­гөө аль хэ­­­­дийн зарж борлуулаад алга бол­­сон байдаг аж” хэ­­­мээсэн нь өнөөгийн бодит байдал. Үүнээс үзвэл тус төв нь нидэр дээрээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг дэмжинэ гэх бо­­­ловч ямар арга замаар, хэрхэн шийдвэр­лэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Өө­рөөр хэл­­бэл, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хам­­гаа­лах эрх зүйн орчноо урьдчилан бэлдээгүй байж ийн­хүү ам­­биц­­­лах нь ус үзээ­гүй гутал тайлж, уул үзээ­­­гүй хормой шуухтай ижил болох эрсдэлтэй.

Энэ талаар Эдийн засагч, судлаач Н.Энхбая­­­раас тодруулахад “Бизнес эрхлэлтийн орчинд манай улс олон үзүүлэлтээр хоцрогдож ир­сэн нь нууц биш. Үүнийг цогцоор нь сайжруу­­лах шаардлага бий. “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв” энэ зорилгын нэг хэсэг. Гэхдээ бодит байдалд энэ нь бүх асуудлыг шийдэх институт бус, мэдээлэл дамжуу­­­­­­­­­­­­­­­­­­­лах, санал, гомдлыг зуучлах үүрэгтэй орол­­­­­цо­­хоор байгаа. Засгийн газар тусгай зөвшөөр­­­­­лийг цөөлж, реформ өрнүүлсэн гэдэг ч бо­­­­­дит амьд­­ралд энэ нь бүрэн хэрэгж­сэн гэж хэ­­лэ­­­хэд эргэлзээтэй. Хөрөнгө оруулал­тын орчныг үнэлдэг олон улсын гол шалгуур үзүү­лэл­түүдийг харвал бодит ахиц хараг­­д­ах­гүй байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн депар­таментаас жил бүр гаргадаг Хөрөнгө оруу­­лалтын орчны тайлан, Эдийн засгийн эрх чө­­­лөөний индекс зэрэг үнэлгээнд Монгол Улс тогтмол хойгуур байр эзэлж буй. Хөрөнгө оруу­лалтын орчныг бодитоор сайжруула­хын тулд яриад л байхаас илүүтэй эдгээр гол үзүү­лэл­­тэд ахиц гарга­хад анхаарах шаардлагатай. Дэл­­хийн банк группийн туршлагаас харахад нэг цэ­­­гийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг Хө­­­­рөнгө оруу­­­лал­тыг дэмжих агентлагийн үйлчлүү­­­­лэгч хариуцсан менежерийн загварыг амжилт­­­­тай нэвт­­­­­­­рүүлсэн тохиолдолд л хамтад нь зо­­­хис­той хэ­­рэгжүүлэх боломжтой байдаг нь ажиг­­лагд­­­сан. Гэвч Монголын хөрөнгө оруу­­­лалтын ор­­­­чинд нийт­­­лэг харагддаг нэг асуу­­дал нь тогт­­воргүй байдал. Байгууллага, бүтэц бий болоод хэсэг ху­­­га­­цаанд ажиллачхаад л ор мөргүй “сарнидаг”. Ийм жишээ цөөн­­гүй. Энэ утгаараа популист, пиарын байгууллага олноор үүсэж ирс­ний нэг нь элдэв зөвлөлүүд. Хөрөнгө оруулагчдын эрх аш­гийг хамгаалах институт байх ёстой гэ­дэгтэй маргахгүй. Гэхдээ эрх ашгийг хамг­аа­­лах хамгийн суурь арга зам нь эрх зүйн таатай орчин юм. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын бай­гууллага, шүүхтэй нийлж бусдын өмчийг хууль бусаар хураан авсан, “булаасан” тохиолдол цөөн­гүй гарсан шүү дээ. Ихэнх зөвлөл 2-3 удаа хуралдаад л үйл ажиллагаа нь зогссон жишээ маш олон. Тий­мээс хө­­­­рөнгө оруулагчдын эрх аш­­гийг хамгаа­лах аж­лыг орон тооны бус зөв­­лөл, төвд даат­­гас­­­наар бодит үр дүн гарахгүй. Харин салбарын яам үүнд манлайлж, эрх зүйн орчны тогт­вор­той бай­дал, хэрэгжилт, хариуцлагын тогтол­цоог сайжруулахад төвлөрөх нь илүү оновчтой шийдэл гэж судлаачийн зүгээс харж байна” гэсэн юм.

Харин хөрөнгө оруулалт, татвар, бизнесийн эрх зүйн чиглэлээр дагнан судалгаа хийдэг нэгэн судлаач “Хөрөнгө оруулалтын тухай хуульд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрөөс үзүүлэх дэмжлэ­гийн хэлбэр, төрийн захиргааны төв байгуулла­гын үүрэг, чиглэлийг тодорхой заасан. Ту­­­хайл­бал, татварын болон татварын бус дэмжлэг үзүү­лэх талаар хуульчилсан нь давуу тал. Гэх­­­дээ эд­гээрийг зөвхөн тус хуу­­лиар хэрэгжүү­лэх бо­ломжгүй. Хө­­­рөнгө оруулагчид Монгол Улсад тодорхой хүлээлттэй ир­­дэг. Ха­рин бо­дит байдалд эрх зүйн тодорхой бус байдал, бодлогын зөр­­чил, төрийн байгууллагын уялдаагүй ажиллагаанаас болж “хана мөргөдөг” нь нууц биш шүү дээ. Хөрөнгө оруу­­­лалт та­та­хад татварын бус дэмж­­лэг чухал үүрэгтэй. Эдгээ­­рийг хэрэгжүүлэх хариуцлага нь Эдийн за­саг, хөгжлийн яаманд л ног­доно. Гэвч өнөөд­­рийн байдлаар яам хуульд заа­сан хү­рээнд ямар шалгуур, хэлбэрээр дэмжлэг үзүү­­­­лэх вэ гэдэг нь тодорхой бус. Өө­­рөөр хэлбэл, дэмж­­лэг үзүүлэх эрх зүйн шал­­­­гуур, түүнийг хэ­­­рэг­­жүүлэх механизм нь тодорхой­­­гүй. “Хө­­рөнгө оруулагчдын эрх ашгийг хам­­гаа­­лах төв” байгуулах нь зарчмын хувьд зөв. Өнөөдөр тө­рийн байгуулла­­­­гууд хоо­рондоо уялдаагүй ажил­­лаж, нэг нь нө­­­­­­гөө­­­гийн­­­хөө шийдвэрийг үгүйсгэдэг. 2016 онд баталсан За­­хир­­гааны ерөнхий хуульд бусад хууль, тог­­­­­тоомж ч нийцсэн байх ёс­­той. Гэвч практикт энэ зарчим бүрэн хэрэгж­­дэг­гүй. Төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж ярьж бай­гаа ч тэр нь эрх зүйн актын шинж­­тэй, хууль ёсны шийд­­вэр, эсвэл сайхан сэтгэ­лийн амлалт байх уу гэдэг нь то­­дорхойгүй байна л даа. Хэрэв эрх зүйн орчноо цэгцлэхгүй бол ийм дэмж­лэг бодит утгаараа хэрэг­­­­жих бо­­­­­­ломжгүй болов уу” хэмээсэн билээ.

Хөрөнгө оруулагчдад тулгамддаг асуудлыг нэг цонхоор шийдэж, дэмжинэ гэсэн нь сай­­­шаал­­тай ч үүнээс өмнө “уранхай ноорхой” хуулиудаа эргэн нэг харахгүй бол дотоод, гадаадын­­­ханд хоосон найдвар төрүүлчхээд, дахин “молиго үмхүүлсэн” хэ­­рэг болох вий.

Д.Хэрлэн

https://www.unuudur.mn/a/279914


URL: