Английн иргэдтэй нууцлалын гэрээ байгуулсан албан тушаалтнуудыг шалгаж байна

Английн иргэдтэй нууцлалын гэрээ байгуулсан албан тушаалтнуудыг шалгаж байнаХууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Баян­хонгор аймагт ажиллах үеэрээ нэгэн ноцтой мэ­дээл­лийг ил болгов. Анг­­ лийн шүүхээс түүнд “Нууцла­лын гэ­рээ­гээ зөрчлөө, шүүхээр оруулна” гэсэн агуулга бү­хий сануулга ирсэн гэнэ. Ямар учиртай нуу­цын гэ­рээ, хэн, хэзээ байгуулсан гэд­гийг шал­гаад үз­тэл Л.Оюун-Эрдэнийн Зас­гийн газартай хамааралтай байсан аж. Тэрбээр энэ тухай “Монгол Улсын ХЗДХ-ийн сай­­ дыг мэ­дээлэл хийхдээ гэрээгээ зөр­чиж, ярьж бо­лохгүй зүйл хэлсэн гэсэн са­нуулга ир­лээ. Үүний учир шалтгаа­ныг хайж үзэ­­ хэд өм­нөх Засгийн газ­рын үед тө­рийн за­­ рим албан тушаалтны талаар дуугүй байх ёстой, сөрөг мэдээлэл гарвал бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бү­хий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх агуулга бүхий, 468 мянган фунт стер­­ лин­гийн дүнтэй “Нууц эвлэрлийн гэ­рээ” байгуулсныг олж мэдлээ. Тиймээс би уг гэрээг байгуулсан хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлсэн” гэ­сэн юм. Тусгаар улсын дотоод хэр­­ гийг хөндлөнгийн нэг улс мэддэг, шүүдэг нь үнэн бол энэ маш ноцтой асуу­дал. Уг гэ­рээг Б.Солонго 2024 оны ар­ван­хоёр­ду­­ гаар сарын 12-нд Засгийн газрын Хэ­рэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байх­даа ИБУИНХУ-ын иргэн Мау­­ рис Даффи, Ричард Боули нарын хоо­ронд бай­гуулсан аж. Өөрөөр хэл­бэл, цаг­даа­­ гийн байгууллагад шалгуулахаар өгсөн хү­мүү­сийн нэг нь ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Со­лонго юм байна. Тэгмэгц тэр­бээр ца­­ хим хуудсандаа тайлбар хийжээ. “Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрх­лэх газ­рын Тэр­гүүн дэд даргаар ажиллах ху­гацаанд Зас­гийн газрын хуралдаанаас гарсан шийд­­ вэрийн да­гуу “Оюутолгой” төс­лийн та­лаар шү­гэл үлээсэн Их Бри­тани, Умард Ир­лан­­ дын Нэгдсэн Хаант Улсын ир­гэн Ри­чард Боули, Маурис Даффи нартай ийм гэ­рээ байгуулсан. Энэ шийдвэрийг би дур мэдэн гар­га­сан юм биш. Уг асуудлыг хол­бог­дох чиг үүргийн бай­гуул­лага хуу­лийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Дээрх улсын ир­гэд “Оюу­толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хоёр тэрбум ам.доллароор хэтэрч, ашиг­лал­тад орох хуга­цаа хоёр жилээр хой­шилсон шалтгаан, нөх­цө­лийн та­лаар шү­гэл үлээж, АНУ, Их Бри­та­нийн зо­хицуу­лах байгууллагуудтай хамтран ажил­лаж, мэ­дээ­лэл өгч байсан аж. Тий­мээс ма­най Зас­гийн газар дээрх хэм­жээ­ний төл­­ бө­рийг эдгээр хоёр иргэнд төлж, “Нууц эв­­ лэр­лийн гэрээ” байгуулсан юм байна.

С.Уул

https://www.unuudur.mn/a/280099


URL: