Пан Азийн аваргын хэргийг хэлэлцэнэ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр мөрийтэй тоглосон гэх зарим тамирчны гэм бурууг хэлэлцэх шүүх хурал болно. Шүүгдэгчээр Монгол Улсын гавъяат тамирчин, пан Азийн аварга Д.Лхагва болон Б.Батцэнгэл, Ө.Батцэрэн, Б.Цэвээн, З.Нямгэрэл зэрэг 14 хүн оролцоно. Тэдэнд долоон өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх бол улсын яллагчаар М.Бадам оролцох юм байна. Эдгээр хүний мөрийтэй тоглож, олон хүнийг хохироосон хэргийг өмнө нь эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн ч хангалттай нотолгоогүй хэмээн хэрэгсэхгүй болгож байжээ. Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 243.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
Д.Тэлмэн
Эх сурвалж: “Unen.mn”
URL:













