“Хэцүү анги”-ийн Сувдаа UBS-ын “бэр” болох уу

“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны хүндэтгэлийг хүлээсэн залуу жүжигчин Э.Уянга  хэдхэн сарын өмнө “Миний найз залуу ШУТИС-д сурдаг” хэмээн ярилцлага өгч байсан. Харин тэрээр Эх үрсийн баярын өдөр UBS телевизийн “TO BE OR NOT TO BE” нэвтрүүлгийн хөтлөгч н.Чойжилсүрэнтэй  гараасаа хөтөлцөж, Сүх жанжны талбай дээр явж харагдлаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тэд өнгөрсөн оны 11-р сараас эхлэн үерхэж эхэлжээ. Залуу жүжигчин Э.Уянга сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд одоогоор UBS телевизэд ажилладаг гэсэн. Тэрээр багаасаа л хүүхдийн танин мэдэхүйн “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч хийж байсан. Мөн түүнийг өөртөө болон өрөөл бусдад зориулж шүлэг тэрлэдэг авьяаслаг охин гэгддэг.

Э.Уянга,  н.Чойжилсүрэн нарыг хамт явахыг харсан хүмүүс “UBS телевизийн хөтлөгчид энэ луу жилд эхнэр, нөхрийн даллага аваа юу даа” гэлцэх аж.  Учир нь “Universe best songs” наадмын  хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нар өнгөрсөн жилийн шилдэг 25-аас хайраа олсон сураг дуулдсан.

Хөтлөгч Э.Гантулга амьдралын ханиар “Universe best songs” наадмын шилдэг 25-ын нэг Урангоо гэх бүсгүй тодорсон. Хосууд дотносоод нэлээд хэдэн сарыг үдээд байгаа өдгөө хаа сайгүй хамт явах болжээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Одгэрэлийн хувьд мөн л өнгөрсөн жилийн наадмаас хайраа олсон гэнэ.

Нэгэн үе монголын томоохон бизнесмен залуутай нэр холбогдоод байсан тэрээр энэ удаад өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү залуу сонгосон бөгөөд хайрын баланд умбан хачин жаргалтай яваа сурагтай. Түүний найз залуу мөн л өнгөрсөн жилийн шилдэг 25-ын нэг буриад улсаас оролцсон н.Цогтоог сонгосон гэнэ лээ.

Ямартаа ч залуу хосууддаа аз жаргал сайн сайхныг хүсье.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих