“Петрочайна дачин Тамсаг” давж заалдаад дахин ялагдав

Дорнод аймгийн Матад сумын нутаг, Мэнэнгийн талд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” компанийг Баянзүрх дүүргийн шүүхээс байгаль орчинд хохирол учруулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйг нь тогтоож  1.3  тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулах шийдвэр гаргасан билээ.
Гэтэл тус компанийн удирдлага үүнийг үндэс­лэлгүй шийдвэр гэж үзэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан юм. Тус компанийнхан “Матад су­мын байгаль орчинд уч­руулсан хохирлыг “Бай­галь  хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ нэхэмжлэх эрхгүй. Харин эрх ашиг нь хохирсон, байгаль орчноо сүйтгүүлсэн Матад сумынхан өөрсдөө нэхэмжлэх ёстой” гэж давж заалдсан гэнэ.
Мөн “Шүүх байгаль орчны нөхөн сэргээлтийн 1.3 тэрбум төгрөгийг су­мын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь ямар хуу­лийн заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй” гэжээ.
Харин өчигдөр Нийс­лэлийн шүүхийн Иргэ­ний танхимын шүүгчид уг хэргийг хэлэлцээд Баян­зүрх дүүргийн шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу “Петрочайна дачин Тамсаг” компани нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүйг  нь тогтоон, 1.3 тэрбум төг­рөг Матад сумын төсөвт оруулах шийдвэрийг хэвээр үлдээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих