Алдарт Биг Бен олимпийн өдөр 40 удаа дуугарна

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг Олимпийн наадам 2012 онд Лондонд болж буйг тохиолдуулан долоодугаар сарын 27-ны 08:12 цагт алдарт Биг Бен болон Англи орон даяарх мянга мянган хонхнууд наадмыг угтан гурван минутын турш хамгийн чангаараа дуугарах гэнэ.

Энэ арга хэмжээнд орон даяар хүмүүс янз бүрийн хонх дуугаргаж оролцох юм байна. Вестминстерийн аварга том цаг бүхий Биг Бен Цамхаг нь найман цаг 12-15 минут хүртэл 40 гаруй удаа дуугарах бөгөөд энэ нь 1952 онд VI Жорж Хааны оршуулгад зориулж цохисноос хойш анх удаа цагийн хуваариасаа гажин дуугарах гэж байгаа хэрэг юм.

Дэлхийн хамгийн алдартай цаг ийнхүү хуваариасаа гажих гэж байгаа нь энэ зун Лондоны хувьд ямар чухал гэдгийг онцлон харуулж байгаа хэрэг билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих