Л.Гүндалай “атилла”-гаа зарсны маргааш
УИХ-ын гишүүн Л.Гүндалайг “Атилла” хэмээх архи үйлдвэрлэдэг байсныг уншигч олон мэдэж байгаа.
Буруу зөрүү ч хамаагүй бурж байдаг гишүүн маань нэгэнтээ “Бидний дунд спиртээр баяжсан хүмүүс олон бий” гэж өөрийгөө мартаад хурал дээр бурчихсан нь ёстой л адар нураачихаагүй.
Амаа мэдэхгүй ярихын хар гай гэж энэ биз. Харин үүнээсээ санаа авсан гишүүн маань “Атилла” архиныхаа үйлдвэрийг зарсан даруйдаа УИХ-д байх архи үйлдвэрлэгчид рүүгээ дайрсан гэдэг. Тэгэхэд нэгэн архи үйлдвэрлэгч гишүүн “Энэ Гүндалай зоргоороо чалчих гэж ганц хоолноосоо салчихаад байгаа бололтой.
“Атилла”-гаа зарсны маргааш шүү. Ядахад хэд хонодог байгаа даа” хэмээжээ
URL:













