Алтны магнат Ц.Мянганбаяр 99110000 дугаарт 250 саяыг амлаад авч чадсангүй
Монголын баячууд гар утасны дугаар, машины номероороо уралдсаар одоо үнэ нь ийнхүү “галзуурчихаад” байна. Хэн нь ч юм эхлүүлсэн дугаарын төлөөх дайн 1111 гэсэн машины улсын бүртгэлийн дугаарыг 10.000 долларт, 99110000 хэмээх гар утасны дугаарыг 200 мянган долларт хүргэжээ. Хачирхалтай нь энэхүү “саак” дугаарыг зүгээр л нэг гурилын ченж залуу барьдаг гэнэ. Мань эр лүү хамгийн сүүлд алтны магнат Мянганбаяр 99110001 дугаараасаа залгаж 200 мянган доллар буюу 250 сая төгрөг амласан аж. Амлах ч гэж дээ, дугаараа өг гэж шаардсан гэнэ. Гэвч ченж эр өгсөнгүй. Сураг сонсвол “Ирэйдүйд энэ дугаар 2 сая доллар хүрэх юм байна” гэж ярьж яваа гэнэ. Сонирхуулж хэлэхэд Монголын хамгийн үнэтэй дугаарууд буюу мобигийн 9911-тэй алтан дугааруудыг АПУ-гийн Батсайхан, Ажнай-Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Бямбацогт зэрэг эрхмүүд эзэмшдэг байна.
Д.Зоригт
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.





![bb8bee1f7557e394dd3a9c80fb8438f88304701472015-02-12-15-16[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2015/02/bb8bee1f7557e394dd3a9c80fb8438f88304701472015-02-12-15-16www.urlag_.mn_-205x125.jpg)




9911……. dugaaruudiig mash hyamd zarna,15,ooo+40,000 bartsaanii huudasiin hamt,14 jil bolson dugaar.eznen uhsen dugaar,haraalaar uhsen dugaar kkkk kkk