Анжелина Жоли хүнд өвчтэй болжээ
Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли үхлийн аюултай өвчинд нэрвэгдсэн талаар Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж эхэлжээ. Жүжигчин эмэггэй Туркийн нэгэн эмчтэй уулзсан бөгөөд мэс засалд орох хэрэгтэй эсэх талаар ярилцсан бололтой. “Пост” хэмээх сонины мэдээллээр Анжелина Жоли С нянгаас үүдэлтэй гепатит өвчтэй болсон гэнэ. Дэлхий дахинд эрхтэн амжилттай шилжүүлэн суулгадгаар алдаршсан турк эмч дээр очсон тэрээр “хэрэв элэг шилжүүлэн суулгахгүй бол намайг үхнэ гэж ярих юм. Би өөрийгөө аврах боломжтой юу” хэмээн асуусан гэж тус сонинд бичжээ. Харин эмч Яман Токату түүний эмнэлгийн түүхийг эргүүлж байгаад аймшигт дүгнэлтийг бататгасан бөгөөд элэг заавал шилжүүлэн суулгах хэрэгтэй гэж хэлсэн аж. Гэхдээ Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй жүжигчин Анжелина Жолигийн төлөөлөгчид, түүний хүрээнийхэн энэ мэдээлэлд тайлбар хийсэнгүй.
Т.БҮРЭН
URL:













