Хайртай бүсгүйнхээ төлөө нөхөртэй нь хамт амьдарч байжээ

-Төрсөн өдөр-

Зөвлөлтийн нэрт зохиолч Иван Сергеевич Тургенев 1818 оны энэ өдөр мэндэлжээ.

Олон тулаанд ялалт байгуулж явсан цуутай офицерийн гэрт төрсөн түүний бага нас эмээгийнх нь тосгонд өнгөрчээ. 1833 онд Тургенев Москвагийн их сургуульд элссэн аж. Гэвч жилийн дараа Петербургийн их сургуулийн философийн факультетед оржээ. Түүний анхны алдартай зохиол нь драмын төрөлд тэсрэлт хийсэн “Стено” найраглал нь байлаа. Үүнийхээ дараа тэрээр гадаадад боловсрол эзэмшихээр хилийн чанадыг зорьжээ. Иван Берлиний их сургуульд философи, эртний хэл, түүх судалсан аж. Тэндээ философийн ухааны магистрийн зэрэг хамгаалаад эх орондоо ирж уран бүтээлээ үргэлжлүүлжээ.

Харин түүний хувийн амьдрал нь сонирхолтой. Тургенев ихэнх амьдралаа алдарт балетчин Полина Виардотой өнгөрөөжээ. Гэхдээ ганцхан түүнтэй хамт байгаагүй юм. Тэрээр бүсгүйд дурласан сэтгэлээ барьж дийлэлгүй түүний араас Францыг зорин Полинагийн нөхөртэй нь гурвуулаа амьдардаг байсан аж. Полинагийн нөхөр түүний уран бүтээлийг дэмждэг байсан төдийгүй хамтран ажилладаг байжээ. Түүнтэй дандаа сайхан бүсгүйчүүд тааралддаг байсан ч тэрээр Полинатай л хамт байдаг байв.

О.Чанцалдулам


URL:

Сэтгэгдэл бичих