”Роснефть” үнээ нэмлээ
ОХУ-ын “Роснефть” компани 12 дугаар сарын нэгнээс буюу өчигдрөөс эхлэн нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг тонн тутамд 100 ам.доллараар нэмэх шийдвэр гаргаснаа манай талд албан ёсоор мэдэгдсэн аж. Нэгэнт ОХУ экспортын татвараа нэмж байгаа болохоор цаашид энэ нэмэгдэл манай улсад нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хуулиараа бол стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн импортолж байгаа аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх асуудлыг заавал төртэй зөвшилцөж шийдэх учиртай.
УЛААНБААТАР ТАЙМС
URL:













