Шинэ жилийн үнэтэй хөтлөгч Г.Алтаншагай
Шинэ жилийн баяр хаяанд ирж, урлагийнхны халтуур хийдэг цаг аль хэдийнэ эхэлсэн. Энэ үеэр хамтлаг, дуучид, хошин урлагийнхан болоод мэргэжлийн хөтлөгчид өөрсдийгөө үнэд хүргэдэг. Аргагүй биз, тэдний халаасаа зузаатгах цаг баяр ёслол юм хойно. Оюутны ширээнээс гараад удаагүй байж олноо ганц хоёрхон дуугаараа танигдаж уран бүтээлч хэмээх “сэтэр” зүүсэн дуучид шинэ жилээр нэг дуугаа 300-500 мянгаар үнэлдэг жишиг тогтсон.
Энэ жил албан байгууллагын шинэ жилийг хөтлөх хамгийн өндөр үнэтэй хөтлөгчөөр “Мөрөөдлийн театр”-ын ахлагч, жүжигчин Г.Алтаншагай тодорчээ. Тэрбээр өөрийгөө 500 мянгаар үнэлсэн гэнэ.
У. ЕСҮЙ
URL:







