Монгол Улсыг цємийн хог хаягдлын агуулах болгоно гэв vv

Маш ноцтой мэдээллийг “Global Security Newswire” єчигдєр цацжээ. Тэрхvv мэдээлэлд дурдсанаар бол манай эрх баригчид улс vндэстний аюулгvй байдалд хэмжээлшгvй хохирол
учруулахаар, бvр сvйрэлд ч хvргэж мэдэх аюултай асуудлаар Б.Обамагийн засаг захиргаатай нууц уулзалтыг хэд хэдэн удаа хийж байсан болж таарлаа. “Тєв Азийн Монгол Улс нь олон улсын цємийн хог шаарыг булж далд оруулахад хамгийн тохиромжтой агуулах болох нутаг юм. Яг энэ асуудлаар Монголын талтай АНУ-ын Засаг захиргаа албан бус яриа хэлэлцээр хийж байна” хэмээн тус улсын нэр хvнд бvхий дипломатчийн ярьсныг GSN иш татжээ.
Хэрэгжих эсэх нь тодорхойгvй ч, цємийн хог хаягдлыг Монголд “булшлах” боломжийн талаар АНУ-ын Цємийн эрчим хvчний агентлагийн Аюулгvйн ажиллагааны албаны дарга Ричард Стратфорд Монголын талтай тохиролцохоор хичээж байгаагаа мєн мэдэгдсэн байна. Тvvний баталснаар АНУ-ын Цємийн энергийн асуудал эрхэлсэн албаны нєхдvvд Улаанбаатарт хэд хэдэн удаа ирсэн гэнэ. Карнегийн Олон улсын цємийн бодлогын бага хурал дээр Ричард Стартфорд хэмээгч нь “Зєвхєн АНУ-ын тєдийгvй Тайвань, БНСУ-ын цємийн хэрэглээнээс гарсан хог хаягдлыг ч Монголд агуулах боломжтой” гээд “Хэрэв гэрээ хэлэлцээр амжилттай болж, монголчуудтай тохиролцож, тус улсын уудам нутгийг олон улсын цємийн хог хаягдлын агуулах болгон хувиргавал бидний ємнє тулгамдаад буй маш том асуудал шийдэгдэнэ. Тайвань, БНСУ-ын анд нєхдvvд маань хог хаягдлаа хэрхэх талаар толгойгоо євтгєж буй энэ vед нь бид туслах ёстой” хэмээн эрээ цээргvй шуудхан хэлсэн байх юм. Атомын эрчим хvчний хэрэглээний актын дагуу цємийн худалдааны гэрээ хэлэлцээрт Вашингтоны багийг энэхvv Ричард Страт форд гэгч ахалдаг гэнэ. “Улаанбаатарт болсон уулзалтууд надад их итгэл тєрvvлж байна. Бидний яриа хэлэлцээр тун удахгvй албан ёсны хэмжээнд хvрнэ. Монголын талыг зєвшєєрvvлэхийн тулд бvхнийг хийнэ гэдэгт итгэлтэй байж болно” хэмээн мань эр “томорчээ”.

Энх тайвны тєлєєх олон улсын “Карнегийн хандивын сан”-гийн Цємийн бодлогын хєтєлбєрийн мэргэжилтэн Марк Хиббсийн єгvvлснээр Монголын талтай хийж буй яриа хэлэлцээр vр дvнтэй болж буй юм байна. Маш хор хєнєєлтэй цємийн хаягдлаасаа хэрхэн салах вэ гэдэг бол АНУ-ын хувьд тулгамдсан асуудал. Яг vнэндээ тэд хоолой дээрээ хутга тавьчихаад байгаа билээ. Невадагийн цєлд америкчууд цємийн хог булшилсаар ирсэн ч одоо тэнд байдал хvндэрч эхэлжээ.
Газар хєдлєлт, цунами, далайн хар салхины давтамж ойртсон энэ цаг дор цємийн хог хаягдлын асуудал бvр ч хурцаар тавигдаж, бодитой заналхийлэл учруулах болсон. Тиймээс эл хєнєєлтэй хогоо зайлуулж болох хамгийн тохиромжтой бvс нутгаар Монгол Улсыг сонгон товлоод буйг эл мэдээлэл нийтэд дэлгэлээ.

Монголчууд цємийн эрчим хvчний зvг анхаарлаа хандуулж байгаа нь бидэнд боломж бий гэдгийг харуулж байгаа юм. Тэд цємийн хог хаягдлыг нутагтаа хvлээж авахаар болсон тохиолдолд бид цємийн эрчим хvчний хєтєлбєр хэрэгжvvлэхэд нь монголчуудад бvхий л талаар тусална гэх утгатай зvйлийг Б.Обамагийн засаг захиргаа манайханд тулгаж байгаа нь илэрхий байна. Ойрын дугаарт энэ асуудлыг хєндєн бичих болно.

Ш.АЛТАЙ mongolnews

Гадаад эх сурвалжийг та энд дарж vзнэ vv?


URL:

Сэтгэгдэл бичих