Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна



2013 оны  01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 20-25 градус, Дорнод Монголын болон Дарьгангийн тал нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын сав газраар 15-20 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2013 оны 1 дүгээр сарын 26-наас 1 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 28-нд Алтайн уулсаар, 29-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.m

URL:

Сэтгэгдэл бичих