Машал ХАМАС-ын удирдагчаар улиран сонгогдлоо
Палестины лалын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-ын дээд зөвлөл 4-р сарын 1-нд Каирт хуралдаж, өнөөгийн улс төрийн товчооны удирдагч Машалыг ХАМАС-ын удирдагчаар дахин сонгожээ.
Машал энэ жил 56 настай, 1996 онд ХАМАС-ын Улс төрийн товчооны удирдагчаар анх сонгогдсон. Тэрээр 1967 онд дундад дорнодын 3 дахь дайны дараа гадаадад цагаачилж, Сирийн нийслэл Дамаскт олон жил амьдарсан ба өнөө Катарын нийслэл Дохад амьдарч байна. Улиран сонгогдох санаагүй гэж тэрээр ноднин өөрөө мэдэгдсэн боловч эх сурвалжийн мэдээнээс үзэхэд, өнөөгийн нөхцөлд Машал огцорч болохгүй гэж Египет, Катар, Турк зэрэг орон үзсэн байна.
\Ц\ china radio
URL:









