ХАЙР – БАБА ЯГА

306015_460691184003255_1127592176_nБаба Яга буюу [түркээр Ягат - дайн, гай гамшиг, гай зовлон] Гай Эмгэн, Зовлон Эмгэн гэгдэх Словак, Польш, Оросын үлгэр домгуудад нилээд тархсан нэгэн метод бий л дээ. Хүн төрхөө алдсан /эсвэл хүний гаралтай бус/, харгис хэрцгий, ид шидтэй шулмыг бид эчнээ танина. Ер нь Хуучин гэрээд суурилсан шашин бүхий методтой үндэстнүүд Диаблог хүүхэд багачуудад сурталчлахдаа ихэвчлэн Баба Ягаг ашигласан байх юм. Бурханаас өөр Диаблог өршөөж хайрлахад бэлэн зүрх сэтгэл гэж энэ ертөнцөд үгүй. Тэгвэл Диабло ч цагтаа Сахиусан тэнгэр байсныг мартаж болохгүй.

Юу хэлэх гээд байна вэ гэвэл нэгэн хошигнолоос эхлэе. Хамран дээр батга гарвал хэн нэгэн дурласны шинж гэдэг байх аа?! Зарим охид шилжилтийн насан дээрээ батгашаад, тольны өмнө эмульс хөвөн сэлт барьчихсан, өнөөх нэр нь тодордоггүй “дурлагсдыг” зүхээд л суудагсан. Бас, багадаа их аятайхан хөөрхөн охин байж байгаад төрхгүй муухай, эвдэрсэн хүүхэн болдог гашуун түүхүүд байдаг.

Тэгвэл Яга гуай үзэсгэлэн гоо төгөлдөр, дагина мэт дээдлэгдсэн бүсгүй байсан байж болох нь. Дэлхийн бүх эрчүүд дурласан учир хамар нь батга, яр шархандаа баригдсан байна. Эрчүүдийг үзэн ядах ядах сэтгэл нь түүнийг ад зэтгэр болгожээ гэж.

Ойлгож байна уу? Эрчүүд ээ? Тэднийг эвддэг хүмүүс нь эрчүүд бид. Гомдоож, уурлуулж, үзэн ядуулаад байвал эгээтэй л шулам болох вий. Эцэст нь өөрөө дагаад доройтолд орж дуусдаг байна.

Бүсгүйчүүдийнхээ ааш араншинг хайрлан хамгаалцгаая, эрчүүд минь…

Бүсгүй хүний хайрын хүч
Хүнийг бүтээгч ид буюу
Бүсгүй хүний гомдлын шарх
Бүхнийг сүйдээгч шид буюу

Дашзэвэгийн Нити


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих