Хавар бүр л төгсөлт болж шалгалтын синдром хөдөлдөг. Гэхдээ энэ жил төгсөж байгаа мянга мянган залуусыг өрөвдмөөр ч юм шиг. Тэднийг ажилд шинээр авах албан байгууллага байхгүй л болов уу. Учир нь эдийн засгийн хямрал, улс төрийн бужигнаан, сонгууль, улсын өр гээд компаниуд үй олноороо хаалгаа барьж байгаа үе шүү