Чехүүд шар айрагнаас гадна архи ихээр үйлдвэрлэж экспортолдог, өөрсдөө бас гаднаас авч уудаг аж. Хэрэглээ нь хэзээ ч багасдаггүй, үнэ нь нэмэгдсэн ч чанар нь л буурдаг онцлогтой энэ бүтээгдэхүүн эрх баригчдад орлогын эх үүсвэр болж харагддаг нь нууц биш. Тийм ч учраас архинд онцгой өндөр албан татвар ногдуулдаг байжээ.