Ангараг гариг дээр судалгаа хийж буй “Curiosity” автомат станцын илгээсэн мэдээллээс үзэхэд тус гариг дээрх ус мөсөн уул төдийгүй шингэн төлөвт оршдог бололтой. Ангарагийн гадаргаас доош холгүй ус байгаа гэдгийг хөрсөнд буй хлорт хүчлийн давс илтгэсэн байна. Энэ бодис хөлдөх хэмийг бууруулснаар ус давсны ханасан уусмал хэлбэрээр орших боломжтой гэдгийг судлаачид