Солонгос улсад эмчилгээ хийлгэж буй Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол улсад түр хугацаагаар буцан ирж, улс төрийн амьдралд "гал асаагаад" одсон билээ. Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээ байгуулж, МАХН-ын бага хурлыг зарлан хуралдуулж одсон түүнээс болж, Н.Алтанхуягийг огцруулах хөдөлгөөн АН дотор үүссэн ч гэж