Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуайтай уулзаж ярилцахаар тохиролцон нийслэлийн төвөөс 20 орчим километр зайтай Бэлхийг зорилоо.Гэрийнх нь хаягийг тодотгосон боловч нэлээд мунгинав, хэд дахин залгаж утсаар “хөтлүүлж” байж сая нэг олж очлоо. Буурал найрагч хашааныхаа үүдэнд гараад ирчихсэн хүлээж зогсоно. “Үгүй мөн их будилдаг хүүхдүүд юм гээч, уг нь