Хуурамч гадаад валютаас сэргийлэх зорилгоор валютын арилжааг хувь хүн, хуулийн этгээд эрхлэх эрхгүй бөгөөд ийм тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах талаар Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа. Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.1.7 дахь заалтын дагуу хувь хүн, хуулийн