Би Жи Би Жи компанийн балгаар нэлээн том асуудал үүсээд байгаа. Тус компанийнхан барилгын суурийн нүх ухахдаа зөвшөөрөгдсөн талбайг хэтрүүлснээс хажуугийн байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд заналхийлсэн. БГД-ийн 15 дугаар хорооны 16 дугаар байрны оршин суугчид гэрээсээ “хөөгдөн” зочид буудал, хамаатан садныдаа хоноглоод 12 хоног өнгөрөв. Энэ асуудлыг