Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг бол Монголын аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг. Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Найман нуур гээд байгалийн үзэсгэлэнтэй газар энд бий. Улаанбаатараас гараад давхилаа гэхэд зам зуур ч нүд унагах байгаль арвинтай. Элсэн тасархай, Эрдэнэзуу хийдээр дайрч, Үүртийн тохойн өндөр хясааны ирмэгээр