Уг нь 2800 толгой мал тоолуулсан Тэгшээ сумынхаа тэргүүн баян байлаа. Тэргүүн баян гэдгээ мэдсэн хүн бусдаас бүх юмаараа эрс ялгаран сондгойрохыг эрмэлздэг юмсанж. Барьсан хөөрөг, зүүсэн бөгж, унасан унаа, тохдог эмээл гээд л бүх эд зүйлсээрээ бусдаас тохой илүү байх ёстой гэж санасан Тэгшээ арван таван сая төгрөгөөр их