Энэ онд дэлхийн хамгийн чинээлэг хотуудын тоонд багтдаг Парис, Хонконг ба Сантьягод эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, эмх замбараагүй байдал дэгдлээ. Парисчууд шатахууны татварыг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн бол Хонконгийн оюутнууд гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг эх газрын Хятадад шилжүүлэх тухай хуулийн заалтыг эсэргүүцэн жагслаа. Сантьягогийн иргэд метрогоор зорчих тасалбарын үнийг өсгөсөнд дургүйцлээ илэрхийлсээр байна.