Орчин цагийн мэдлэг, боловсрол, мэргэжлийг эзэмшихийн тулд эхлээд монгол хүн болох ёстой. Эс тэгвээс эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг шиг хэчнээн эрдэм мэдлэгтэй байлаа гээд өрөвдөлтэй харанхуй, өрөөлийг дагалдагч төдий болно. Тиймээс өнөөгийн залуус оюутан болохын тулд эхлээд монгол хэлээ төгс эзэмшиж, босоо бичгээрээ бодлоо