БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын эргийн Жянсу мужид химийн үйлдвэрт томоохон дэлбэрэлт болсны улмаас 44 хүн амиа алдаж, 90 хүн ноцтой гэмтсэн тухай тус мужийн аврах албанаас баасан гарагт мэдээлэв. Жянсу мужийн эмнэлгүүдэд нийт 640 хүн эмчлүүлж байгаагийн дундаас 32 хүний биеийн байдал тун хүнд байгаа бол 58 хүн ноцтой гэмтжээ. Химийн аж үйлдвэрийн паркад